Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ажлын хэсэг зөвлөлдөж байна

2016-11-15

Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид Анхдугаар зөвлөгөөнөө хийж, ИТХ-ын Бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагааны чиглэл боловсруулах ажлын хэсгийг 11 хүний бүрэлдхүүнтэй байгуулсан. Тус ажлын хэсэг / 2016.11.15 / ны өдөр эхний хэлэлцүүлгийг өрнүүлэв. Яг одоо Ажлын хэсэг Дархан сумын ЗДТГ-ын хурлын танхимд хуралдаж байна.

       Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд Дархан сумын ИТХ, Тэргүүлэгчдээс баримталж ажилласан үндсэн чиглэл , Дархан сумын Хөгжлийн хөтөлбөр , ДУА-ийн ИТХ-ын Бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үндсэн чиглэл зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичгүүдийг судалж өөрсдийн санал бодлыг илэрхийлж байна.
        Төлөөлөгчид сумын ИТХ-ын бодлогын баримт бичгийг " Хөрсөнд буусан, биелэгдэх боломж бүхий үйл ажиллагааны чиглэл"-ийг боловсруулахын тулд санал бодлоо уралдуулж үг үсэг, утга найруулга зэрэг бүхий л талаар зөвлөлдөж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээс Дархан сумын ИТХ, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэлийн төслийг бэлтгэж Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж батлуулах учиртай. Ингэснээр Нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэхэд Дархан сумын ИТХ-ын үйл ажиллагааны Үндсэн чиглэлийн зорилт тодорхойлогдно




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1541
607 / 39%
484 / 31%
219 / 14%
231 / 15%