Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан чиглэлийн Рэйлбус (экспресс галт тэрэг) 10,000 төгрөгөөр явж эхлэнэ.

2016-11-17

Ойрын үеийн цаг агаарын хүндрэл, байгалын давтагдашгүй эрсдлээс урьдчилан сэргийлж хот хоорондын төмөр замын зорчигч тээвэрт шинэ зохицуулалт хийхээр болжээ . “ УБ-ДА-УБ  “ Рэйлбусын тарифийг 15,000 төгрөг байгааг туршилтаар 10,000 болгох юм байна. Мөн ойрын хугацаанд хойд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний тоог нэмж, мөн билет худалдааг галт тэргэнд суусны дараа хийж байх зэрэг хэдэн зохицуулалт хийхээр төлөвлөжээ.Цас, халтиргаа гулгаанаас шалтгаалж зам хаагдаж байгаа тул Төмөр замын зорчигч тээврийн ачааллыг нэмэхэд уг шийдвэр чухал ач холбогдолтой болжээ.  Дарханчууд Аюулгүй найдвартай, баталгаат нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой болсныг УИХ-ын гишүүн Б.Жавлхан нүүр номоор дамжуулан мэдээлэл хийсэн байна.

Эх сурвалж : УИХ-ын гишүүн Б.Жавхлан Нүүр ном

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1541
607 / 39%
484 / 31%
219 / 14%
231 / 15%