Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг манай аймагт энэ сарын 16, 17-ны өдрүүдэд ажиллаж байна. Өнөөдөр /2016.11.17/ ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Төрийн бус байгууллага, Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага,Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарын төлөөллийг хамруулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр АТГ-ын ажлын хэсгээс Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр тус хөтөлбөрт туссан олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн талаар танилцуулав. Мөн өсвөр үе, залуусын шударга байдал тэдний төлөвшил хүмүүжлийн талаар санал солилцохын зэрэгцээ хэлэлцүүлэгт оролцогчид санал хүсэлтээ илэрхийлж , санал асуулгад оролцсон байна. Хэлэлцүүлгийн үеэр Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нар Авлигатай тэмцэх газраас авилгын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх , Авлигаас урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээлэл дутмаг байгааг хөндөн ярив.