Дархан-Уул аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Оюутны спортын VII их наадам” 11 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр /2016.11.17/ Ширээний теннисний тэмцээн ганцаарчилсан, багаар гэсэн хоёр төрлөөр Нутгийн удирдлагын ордны Спортын танхимд болж байна. Тус тэмцээнд ШУТИС-ийн Дарханы технологийн сургууль, Уул Уурхай, Эрчим Хүчний Политехникийн коллеж, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв зэрэг их, дээд, мэргэжлийн есөн сургуулийн 60 гаруй оюутнууд оролцож авьяас чадвараа сорьж байгаа юм. Ийнхүү Спортын их наадмын хүрээнд зохиогдож буй Ширээний теннисний тэмцээн шилдгүүдээ өнөөдөр 19:00 цагаас тодруулна.
Спортын их наадам нь ширээний тенниснээс гадна гар бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөх, шатар зэрэг таван төрлөөр зохион байгуулагдаж байгаа юм. Энэ нь Дархан-Уул аймагт уйл ажиллагаа явуулж буй Их, дээд, мэргэжлийн сургуулиудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжуүлэх, оюутнуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, биеийн тамир спортын хөдөлгөөнд оюутан залуусыг өргөнөөр хамруулах зорилготой ажээ.