Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТАВДУГААР ХУРАЛДААНААР ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙГ 2017 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛТЫГ ТОДОРХОЙЛНО

2016-11-18

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал /2016.11.15/ болж, үндсэн 5 асуудлыг хэлэлцэн баталжээ.
Хуралдааны тов зарлаж, хэлэлцэх асуудал баталлаа.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит  Тавдугаар Хуралдааныг 2016 оны 12  дугаар сарын 02-ны өдөр хуралдуулахаар Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж, хэлэлцэх асуудлыг баталлаа. Хуралдаанаар “Аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх тухай”, “Аймгийн 2016 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилт, төсвийн төслийн тухай”, “Аймгийн Аудитын газраас 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийн төсөлд өгөх санал”, “Өмч төсөв, санхүү эдийн засаг, гадаад бодлогын хяналтын хорооны дүгнэлт” зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Тэргүүлэгчдийн хурлаар “Оюутан Цагдаа” эргүүлийн журам батлагдлаа.
Аймгийн Цагдаагийн газраас оюутан, сурагчдыг гэмт хэрэгт өртөж, хохирох, эрх ашиг нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, тэднийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, оюутан, залуучуудын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор  “Оюутан цагдаа” эргүүл ажиллуулах журмыг боловсруулсан. Энэхүү журмын төсөлд Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгээр дамжуулан, иргэд, олон нийт, оюутнуудын саналыг авсан юм.
Мөн “Оюутан цагдаа” эргүүлийн ажиллах журам болон урамшууллын төслийг ГХУСАЗЗ-ийн хурлаар 2 дахь удаагаа хэлэлцүүлэн, дэмжүүлсэн бөгөөд Тэргүүлэгчдийн хурлаар эцэслэн батлуулж, нийтээр дагаж мөрдөх эрхзүйн акт болон хэрэгжихээр боллоо.  
“Оюутан-цагдаа” эргүүлд 1 удаа 4 оюутан ажиллах бөгөөд эргүүл нь сургуулийн хичээлийн болон дотуур байрны орчмоор эргүүл, шалгалтыг хийж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор санамж, сэрэмжлүүлгийг оюутан, сурагчдад өгч ажиллах юм.
Оюутны холбоо нь “Оюутан цагдаа” эргүүлийг зохион байгуулсан тухай ажлын тайланг улирал тутам гаргаж, Цагдаагийн газартай хамтран аймгийн ГХУСАЗЗ-д хагас, бүтэн жилээр тайлагнаж, “Оюутан цагдаа” эргүүлийг амжилттай хэрэгжүүлсэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бодитой хувь нэмэр оруулсан сургуулийн захирал, нийгмийн ажилтан, оюутан сурагчдыг Дархан-Уул аймгийн Оюутны холбоо, Цагдаагийн газрын санал, дүгнэлтийг үндэслэн шагнан урамшуулж байхаар тогтлоо.
Төрийн дээд одон, медальд уламжлав
Тэргүүлэгчдийн хурлаар Дархан-Уул аймгийн Төр захиргаа, Соёл урлаг, нийтийн тээвэр, боловсролын  салбарт олон жил үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан 2 хүнийг  Төрийн дээд одон медаль буюу “Гавьяат барилгачин”, Алтан гадас одон”-оор шагнуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжиллаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%