Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИХ ЗОХИОЛЧ, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН Д.НАЦАГДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2016-11-21

Их зохиолч, нийгмийн зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Олон улсын эрдэм шинжилгээний хурал”-ыг  аймгийн төв Зуунмод хотноо БСШУСЯам, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, Япон улсаас болон манай улсын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн нийт 28 илтгэгч оролцлоо. Уг арга хэмжээний хүрээнд БСШУС-ын Дэд сайд, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэх комиссын дарга Ё.Отгонбаяр, ШУА-ын Ерөнхийлөгч Т.Рэгдэл, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Зуунмод сумын ИТХ-ын дарга н.Энхжин, Монгол улсын Ардын жүжигчин, кино найруулагч н.Жигжидсүрэн, МУ-ын СГЗүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт Ц.Хулан, Төв аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д.Дондог болон Зуунмод сумын иргэдийн төлөөлөлүүд Их зохиолчийнхоо “Миний нутаг” шүлгийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн Аймгийн ИТХ-ын 2016 оны 08 дугаарын сарын 04 ний өдрийн  13 тоот тогтоолоор аймгийн Нийтийн номын санг Их зохиолч, нийгмийн зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит болгож, түүний гэгээн дурсгалд зориулсан “Дурсгалын хөшөө”-ний шавыг тавих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.        Аймгийн Музейгээс “Олон улсын эрдэм шинжилгээний хурал”-д оролцож буй зочид төлөөлөгч нарт ЗДТГ-ын хурлын их танхимд Д.Нацагдоржийн зохиолоос сэдэвлэсэн “Уран зургийн түр үзэсгэлэнг”, аймгийн Музейн танхимд “Алдартнаараа бахарья” үзэсгэлэнг тус тус гаргаж бэлэг барилаа. Аймгийн Монгол туургатан театрт нь “Монгол туургатны дуулал-II” урлагийн тоглолтоороо өвөл цагийн нээлтээ хийж үзэгч олны хүртээл болгосон байна.            Дээрх арга хэмжээнийн үеэр Зуунмод хотноо ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид болон ажилтнууд оролцож мөн Улаанбаатар хотын ЕБС-иудын монгол хэл уран зохиолын багш нарын төлөөлөл, Аймгийн төвийн ЕБС-иудын монгол хэл, түүх, нийгмийн ухааны багш нар, ахмад үеийн иргэдийн төлөөллүүд тус тус оролцсон байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5884
4416 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%