Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГЫН САНААЧЛАГААР МАЛЧДАД ТУСЛАХ АЯН ӨРНҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2016-11-21

Аймгийн нийт нутгаар цас их унаж, өвөлжилт хүндрэх төлөвтэй болж байгаа тул өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллалаа.  
Тухайлбал аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Хонгор сумын ИТХ, сумын Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс зэрэг холбогдох албаныхнаас бүрдсэн баг /2016.11.20/ Хонгор сумын малчин өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл байдалтай газар дээр нь танилцсан юм.
Хонгор сумын 2 дугаар багийн Зулзага, Адуунтолгой, Бухаар, Углуу, Сонинхангай, Цавын гуу, Шийр, Аргалын гарам, Хустайн давааны ар зэрэг газруудад өвөлжиж буй Г.Батмөнх, Б.Идэрхангай, С.Мэргэн, Н.Едерхан, Ц.Мөнхбаатар, Н.Бэкэй, н.Телөг, Г.Ганбаатар зэрэг 50 гаруй айл өрхөөр орж, малчдын өвөлжилтийн нөхцөл байдлын талаар санал хүсэлтийг нь сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх тухай санал солилцсон юм.
Мөн аймгийн Улаан Загалмайн хороо хандив, Эрүүл мэндийн газраас ирүүлсэн эмийн багц, өрх бүрт тус бүр нэг шуудай хивэг, нүүрс, тулгамдсан цаг үед нэн шаардлагатай 101, 102, 103 болон төрийн байгууллагуудын утасны жагсаалт, цаг үеийн мэдээллийг багтаасан сонин сэтгүүл, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, элгэвч, нэмнээ, бээлий зэргийг хүргэлээ.
Түүнчлэн малын бэлчээр дэхь цасны зузаанд хэмжилт хийсэн бөгөөд Цаг уур орчны шинжилгээний албаны мэргэжилтнүүд цасны зузаан 13-16 см, нягт нь 0,18 гр см3 байна хэмээн дундажыг тодорхойлсон юм. Ингэснээр цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг 7 хоног тутамд малчдын утсанд мэдээлэх давуу талтай юм. Мөн энэ үеэр Хонгор сумын Эрүүл мэндийн төвийн их эмч малчдад эмнэлэгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн юм.
2016-2017 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 659,3 мянган толгой мал өвөлжиж хаваржина. Аймаг, сумдад бэлтгэсэн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 306.4 тонн өвс, 69 тонн тэжээл бэлтгэж, гүйцэтгэл 95 хувьтай байна.
Малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: -Урьд жилүүдээс харьцангуй урт үргэлжлэх бичин жилийн өвлийг давахад нь малчдад бид туслах учиртай, ингэснээр өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүний нэг болох мах, махан бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, Үндэсний гол үйлдвэрлэгч МАА-н салбараа дэмжих зэрэг ач холбогдолтой хэмээн онцолсон юм. Үүний тулд “1000 төгрөгийн аян”-ыг өрнүүлэх санаачлагыг дэвшүүллээ. 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%