Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Булганыхан 2” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

2016-11-21

            Улаанбаатар хот дахь Булган аймгийн уугуул иргэдийн “Булганыхан 2” уулзалтыг амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтад УИХурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, БОНХЯамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл аймгийн ИТХурлын дарга М.Оюунбат, аймгийн Засаг дарга З.Батзориг, Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий нар оролцсон бөгөөд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа Булган нутгийн уугуул 200 иргэн уулзалтад ирсэн байна. Уг арга хэмжээн дээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны Хөгжлийн хөтөч хөтөлбөр, Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан хийх 80 бүтээлч ажлыг танилцуулж санал бодлыг нь сонслоо. Аймаг орон нутгийн төлөө хийж хэрэгжүүлэх ажил, цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.

            Уг арга хэмжээний үеэр аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа зарим иргэдэд  аймгийн “Хүндэт иргэн”. Аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. Булган аймгийн Хүндэт иргэнээр БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр Сайхан сумын уугуул МУ-ын төрийн соёрхолт гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Үйлчилгээний гавьяат ажилтан “Нью Майнд” ХХК-ний захирал Г.Идэрмаа, Байгаль орчны гавьяат ажилтан П.Хоржав нарыг шагналаа. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат болон Засаг дарга З.Батзориг нар гардуулж өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%