Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД

2016-11-20

          2016 оны 11 дүгээр сарын 19-20-ны амралтын өдрүүдэд Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймаг сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтын гуравдугаар ээлжийн сургалт амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн сургалтанд Улиастай, Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Тэлмэн сумдын Төлөөлөгчид хамрагдлаа.
Сургалтыг "Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг" сэдвээр мастер сургагч багш аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Балхярваа
"Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага" сэдвээр мастер сургагч багш Засаг даргын Тамгын газрын дарга Л.Лхамсүрэн
"Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь" сэдвээр үндэсний суурь сургалтын сургагч багш Ц.Номин
"Байгаль хамгаалал, газрын харилцаа" сэдвээр үндэсний суурь сургалтын сургагч багш О.Аюурзана нар онол, практикт хослуулан, харилцан туршлага солилцох, сайн туршлагаас нь хуваалцуулах гэх мэт сонирхолтой хэлбэрээр зохион байгуулсан нь ач холбогдол, үр дүнтэй байлаа.


             

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%