Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХЭД ААНБ-ЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2016-11-21

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Цагдаагийн газартай хамтран “Архидан согтуурахтай тэмцэхэд аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Залуучууд театрын дугуй танхимд өнөөдөр /2016.11.21/ зохион байгууллаа. 
Аймгийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралтыг бууруулахад согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлж, тэдэнд холбогдох хууль, тогтоомжийг сурталчилж, гаргаж буй алдаа, зөрчлийг засаж ажиллах талаар харилцан санал солилцож, хамтран ажиллах түншлэлийн гэрээ байгуулах зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй ААНБ-ын захирал, ажилтан алба хаагч нарыг оролцуулснаараа онцлогтой болсон юм. 
Дархан-Уул аймагт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 373 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа эрхлэн явуулдаг ба үүний 312 нь Дархан суманд , 29 нь Шарын гол суманд, 18 Хонгор суманд, 14 Орхон суманд байрладаг. Үйлчилгээний төрлөөр нь ангилбал Хүнсний дэлгүүр 265, Баар /караоке/ 85, Диско баар 4, Кафе  9, Зоогийн газрын чиглэлээр 10 ААНБ согтууруулах ундаа, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлийн хүрээнд ажиллаж байна.
Аймгийн Цагдаагийн газар болон Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс тэдэнд “Архидалт гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлөх нь”, “Аймгийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал”, “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйлчилгээний өнөөгийн байдал” зэрэг сэдвүүдээр  мэдээлэл хийв.
Холбогдох хуулийн 7.2.1, 7.2.2 дахь заалтын дагуу согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй ААНБ-уудад. согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах, түүгээр үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүн авч ажиллуулах, мөн  21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглодог бөгөөд дээрх хуулийг зөрчсөн тохиолдолд 35000-250000 төгрөг хүртэлх мөнгөн торгууль оногдуулж, тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авдаг байна. 
Аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй боловч согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурахгүй байгаа тухай Цагдаагийн газраас мэдээлж байна. 
Тэд архины хамааралтай иргэдийг эмчилэхэд шаардагдах санхүүжилтийг хандиваар бүрдүүлэх, Дархан-Уул аймагт сар бүрийн 17-ны өдөр хэрэгждэг “Архигүй өдөр” –ийн тоог нэмэх, Вокзал дээр зөвшөөрөлгүйгээр нууцаар архи согтууруулах төрлийн ундаа худалдан борлуулдаг иргэдэд авах арга хэмжээг чангатгах зэрэг саналуудыг гаргалаа. Тэд архины хамааралтай иргэдийг эмчилэхэд шаардагдах санхүүжилтийг хандиваар бүрдүүлэх, Дархан-Уул аймагт сар бүрийн 17-ны өдөр хэрэгждэг “Архигүй өдөр” –ийн тоог нэмэх, Вокзал дээр зөвшөөрөлгүйгээр нууцаар архи согтууруулах төрлийн ундаа худалдан борлуулдаг иргэдэд авах арга хэмжээг чангатгах зэрэг саналуудыг гаргалаа. Хэлэлцүүлэгт оролцсон иргэд энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж, олон талын мэдээлэл хүргэсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Тэд архины хамааралтай иргэдийг эмчилэхэд шаардагдах санхүүжилтийг хандиваар бүрдүүлэх, Дархан-Уул аймагт сар бүрийн 17-ны өдөр хэрэгждэг “Архигүй өдөр” –ийн тоог нэмэх, Вокзал дээр зөвшөөрөлгүйгээр нууцаар архи согтууруулах төрлийн ундаа худалдан борлуулдаг иргэдэд авах арга хэмжээг чангатгах зэрэг саналуудыг гаргалаа. 
Хэлэлцүүлгийн үеэр аймгийн Цагдаагийн газраас “АРХИГҮЙ БУРХАНТЫН ХӨНДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” уриалгыг дэвшүүлсэн юм.







 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%