Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллана

2016-11-22

Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдхүүнийг шинэчлэх талаар шүүх, прокурор, хууль сахиулах болон ЭМГ, БСУГ-ын удирдлагуудтай уулзан зөвшилцөж, Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж батлуулахаар ажиллаж байна. Аймгийн Цагдаагийн Газрын дарга цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатартай уулзаж санал солилцож байхад Дархан сумын хэмжээнд архидан согтууралт нэмэгдсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон байна. Зөвхөн нэг өдрийн мэдээгээр 110 хүн эрүүлжүүлэгдэж цагдаа нар мөн төдий тооны хүнийг гэрийн хаягаар нь хүргэж өгсөн. Мөн эрүүлжүүлэгдсэн иргэдийн талаас илүү хувь нь гэр орондоо түгшүүр төрүүлсэн талаар ярьж байв. Түүнчлэн эрүүлжүүлэх байрны төлбөрөө төлдөггүйгээс урд онуудын хуримтлагдсан өр 13.0 сая төгрөгт хүрсэн байна. Өртэй хүмүүсийн судалгааг баг багаар нь гаргасан.Энэ жил цас их орж , зам талбайд халтиргаа гулгаа ихтай байгаа тул төлбөрөө төлөөгүй хүмүүсийг энэ ажилд туслалцуулах замаар өр төлбөрийг нь барагдуулах ажил зохион байгуулах саналыг Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалд тавилаа .Цагдаагийн газартай гэмт хэргийн шалтгаан нөхцөл, эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн мэдээг авч багийн Засаг дарга, багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдэд хүргүүлж , иргэдтэй тулж ажиллах зорилт тавьж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%