Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайншанд сумын Шатрын аварга шалгаруулах тэмцээнд Г.Баттүвшин, Э.Цэндсүрэн нар түрүүллээ

2016-11-22

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Сайншанд сумын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран зохион явууллаа.
Тэмцээнд нийт 30 гаруй тамирчин оролцсон мэдлэг оюунаа сорьсноос эрэгтэй төрөлд 1-р байрыг Капитал банкны ажилтан Г.Баттүвшин, 2-р байрыг ЕБ-ын 3-р сургуулийн шатрын багш Ж.Мөнхбат, 3-р байрыг Чандмань-Илч ОНӨ ХХК-ны захирал Т.Азбаяр, эмэгтэй төрөлд 1-р байрыг төв номын сангийн ажилтан Э.Цэндсүрэн, 2-р байрыг ЕБ-ын 3-р сургуулийн ажилтан Г.Саранзул, 3-р байрыг Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Хишигдүүрэн нар тус тус эзэлсэн бөгөөд шагналыг Сайншанд сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр гардуулан өгч, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%