Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ БҮСЧИЛСЭН ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2016-11-22

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайханаар ахлуусан ажлын хэсэг зөвлөгөөний 2 дахь өдрөө буюу 11-р сарын 21-ний өдөр Бор-Өндөр суманд ажиллалаа. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт бүсчилсэн зөвлөгөөн Бор-Өндөр суманд зохион байгуулагдсан бөгөөд Галшар, Баянмөнх, Дархан зэрэг сумдын Засаг дарга, багийн Засаг дарга нар, хэсгийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсоноор гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар санал солилцлоо.




ГХУСАЗСЗөвлөлөөс зохион байгуулж байгаа уг зөлөгөөнийг сумдын Засаг дарга нар нүдээ олсон ач холбогдолтой ажил хийгдэж байгаад сайшаан дэмжиж байгаагаа хэлж байлаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд сумдын цагдаа, хэсгийн төлөөлөгчдийг автомашинжуулах болон драгер, бэлэн мөнгөний торгуулийн машинтай болгохыг аймгийн удирдлагууд шаардаж, дэмжлэг үзүүлэх тал дээр нөөц бололцоогоо хуваалцана гэдгээ хэлж байсан юм.




Энэ үеэр Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ганбаатар, ”Сумынхаа цагдаагийн кабон, автомашин, драгер, бэлэн мөнгөний торгуулийн машинтай болгож өгнө гэдгээ хэлж уг суманд өнгөт чулуу, мал хулгайлах зэрэг гэмт хэрэг ихээр гардаг тул хэсгийн төлөөлөгч ганцаарддаг, хүн хүчний асуудал дутагдалтай байдаг тиймээс орон тооны цагдаатай болгохыг хүссэн”-д аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа О.Ганбат “энэ ондоо багтаан орон тооны цагдаатай болгож өгнө” гэдгээ энэ үеэр хэллээ.




 Мөн зөвлөгөөний үеэр орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд өөрийн оюун ухаан , зориг тэвчээр, ур чадвараа дайчлан ажилласан Баянмөнх сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Батбаатарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.



 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4726
3349 / 71%
868 / 18%
248 / 5%
261 / 6%