Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ СУРТАЛЧЛАВ.

2016-11-23

Авлигатай тэмцэх газраас 2016 оны  11-р сарын 21-23-ны өдрүүдэд Төв аймагт  ажиллаж  “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг сурталчлах сургалтыг аймгийн  ИТХ, ЗДТГ, Засаг даргын эрхлэх хүрээний агентлагууд, Хуулийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа. Сургалтаар үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчилав. Мөн Иргэд байгууллага,  ААН-ээс өргөдөл гомдол хүлээн авч, авлигын төсөөллийн судалгаа авлаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн дэргэд ажиллах авлигын олон нийтийн зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%