Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан боллоо

2016-11-23

      Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж 5 асуудал хэлэлцлээ. 

     Хуралдаанаар "Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгэнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай", "Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодыг байгуулах, тэдгээрийн ажиллах журмын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай", "Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай", "Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" асуудлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Боргио, "Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай" асуудлыг нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%