Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Бид Монголоороо бахархдаг” монгол бичиг соёлын үзэсгэлэн боллоо

2016-11-25

Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны өдөр болон Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан “Бид Монголоороо бахархдаг” монгол бичиг соёлын үзэсгэлэнг өнөөдөр /2016.11.25/ Нутгийн удирдлагын ордноо зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнд Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн Үлэмжийн чанар, өвгөн ноён Пүрэвжавын “Шулуун журам” хэмээх хурдан морины заслын судар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн Тусгаар тогтнол, Чингис шүлгүүдийн уран бичвэрийг дэлгэн тавьжээ.

Эдгээр уран бичвэрүүдийг 30 дугаар сургуулийн сургалтын менежер Ж.Эрхэмсайхан өөрийн гараар бүтээсэн байна. Мөн үзэсгэлэнд их зохиолч Д.Нацагдорж, В.Инжинаш, Б.Явуухулан, Ш.Гүрбазар, Ц.Бавуудорж нарын алдарт бичгийн эрдэмтдийн гар бичвэрүүдийг дэлгэхээс гадна түүх, утга зохиолын ховор 30 гаруй ном, бичгийн гэрийн дөрвөн эрдэнэ болох бийр, бэх, муутуу, янтай, хувь хүмүүсийн нэрийн тийз, мутрын дардсан төрөл зүйл зэргийн бэлгэдэл зориулалт, хэрэглээг олонд танилцуулсан юм.

“Бид Монголоороо бахархдаг” үзэсгэлэн нь хүн төрөлхтний бичиг соёлын давтагдашгүй өв болсон Монгол Үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх судлан сурталчлах, Монголын төр нийгмийн зүтгэлтнүүдийн гар бичвэрүүд болон түүхэн ном судар, утга зохиол яруу найргийн шилдэг бүтээлүүдтэй танилцуулах, Үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс өнөөдрийн үзэсгэлэнг аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон явуулж, ач холбогдол, цар хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1556
616 / 40%
488 / 31%
219 / 14%
233 / 15%