Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭЭ СОНСЪЁ” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2016-11-26

Монгол улс 1989 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй эрхийг хамгаалах өдөр” болгон  тэмдэглэж ирсэн . Энэ өдрийг угтаж аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран /2016.11.25/ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсъё” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Иргэний танхимын дарга А.Янжмаа, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Энхбат, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний дарга С.Энхболд, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл,  Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Мөнхбаяр, ХБИ-ийн Нэгдсэн зөвлөлийн Тэргүүн Б.Батсүх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ-ууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 90 гаруй иргэн оролцлоо.Монгол улс 1989 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй эрхийг хамгаалах өдөр” болгон  тэмдэглэж ирсэн . Энэ өдрийг угтаж аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран /2016.11.25/ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсъё” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж үг хэлэхдээ: Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсъё” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг онцлоод аймгийн ИТХ-ын 2016-2020 онд баримтлах үйл ажиллагааны үндсэн чиглэл болон аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар хэд хэдэн төсөл хөтөлбөр багтсан тухай мэдээллийг хэлэлцүүлэгт оролцогчдод хүргэсэн юм.

Мөн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг сурталчилсан гарын авлагыг тараалаа. 

Дархан-Уул аймаг дахь ХБИ-ийн төлөөлөл болж хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн зүгээс нийгмийн эмзэг асуудлыг хөндөж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой, хүсэл сонирхол, тэдэнд тулгамдаж буй асуудлыг уг хэлэлцүүлгээр дамжуулан аймгийн удирдлагууд болон олон нийтийн анхааралд хүргэж байгаад талархаж байгаагаа илэрхийлж байлаа.Дархан-Уул аймагт нийт 4200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэйгээс  400 гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд нийгмийн харилцаанд ороход олон талын хүндрэл учирдаг, тэр дундаа  төрийн болон үйлчилгээний байгуулгуудаар үйлчлүүлэхэд  хэлмэрч орчуулагч байдаггүйн улмаас хүндрэл учирдаг тухай тэд хөндөж байна.

Хэл яриа, сонсгол, хөдөлгөөний бэрхшээл нь тухайн хүнийг хүрээлэн буй орчноос тусгаарлагдах, гадуурхагдахад хүргэж, цаашлаад гэр бүлийн хүчирхийлэлд автах, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүйн улмаас санхүүгийн хүндрэлд орох зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдралын гачигдал зовлонд өртөх магадлал өндөр байдаг байна. 

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гаргасан  саналуудыг үндэслэн, эрүүл мэндийн салбарын шат шатны үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ онцгойлон анхаарах, хөнгөлөлтөд хамруулах, ХБИ-дийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөнгөлттэй зээлийн төсөл хөтөлбөрт хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдад дохионы хэлний хэлмэрч орчуулагчийн анхан шатны мэдлэг олгох,  зэрэг арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэхээр боллоо.

 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудалд холбогдох хэлтэс агентлагийн удирдлагууд газар дээр нь хариултыг нь өгч, шийдвэрлэх гарцыг хамтдаа хэлэлцсэнээрээ ач холбогдолтой боллоо”  хэмээн Иргэний танхимын дарга А.Янжмаа хэлэлцүүлгийн үеэр хэллээ.

Хэлэлцүүлгээс гарсан нийт саналуудыг үндэслэн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас уриалга гаргасан бөгөөд энэхүү уриалгыг Дархан-Уул аймгийн бүх төрийн болон хувийн хэвшлийн ААНБ, иргэд түгээн дэлгэрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байна. 

Энэхүү уриалгыг бүрэн боловсруулж, 12 дугаар сарын 3-нд тохиох “Хөгжлийн бэхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах” өдрөөр олон нийтэд хүргэх юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%