Аймгийн Залуучууд театрт “Малчид үйлдвэрлэгчдээс хэрэглэгчдэд” худалдаа, үйлчилгээ эхэллээ. Амралтын өдрүүдэд зохион байгуулагдах тус худалдаа нь Дархан-Уул аймгийн хэмжээнд хямралыг хямрахгүйгээр давах боломжийг бий болгох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг нь өнөөгийн нөхцөл нийцүүлэн худалдах, худалдан авах нөхцлийг бүрдүүлж 2 талын хэрэгцээг харилцан тохиролцож хангахад чиглэгдэж байгаа аж.
Иймд Малчид, үйлдвэрлэгчид, хэрэглэгчид та бүхнийг энэхүү худалдаагаар өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.