ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ , ХӨГЖЛИЙН ГАРЦ “ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.
ТӨВ АЙМГИЙН “ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ , ХӨГЖЛИЙН ГАРЦ “ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД СУМЫН СОЛОНГО ЦОГЦОЛБОРТ өнөөдөр болж байна. УГ хэлэлцүүлэгт Төв аймгийн хүнс , хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид болон ХХААЯ эрдэм шинжилгээний байгуулагынхан, хүнс, хөдөө аж ахуйн төрийн захиргааны мэргэжлийн байгууллагуудын ажилтан албан хаагчид хөдөлмөрийн баатар гавьяатнууд оролцолоо. Төв аймгийн газар тариалангийн салбарын өнөөгийн байдал цаашид анхаарах асуудлууд “ Газар тариалангийн талаар баримтлах бодлого 2017-2020 он гэсэн үндсэн илтгэлүүд тавигдаж салбар хуралдаанаар оролцогсод санал бодлоо гаргаж тавьлаа