Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төр, хувийн хэвшлийн байгууллагууд орчин тойрныхоо цас мөсийг тогтмол цэвэрлэх ёстой

2016-11-29

Энэ өвөл цас их орсонтой холбоотойгоор ААНБ-иудын орчин, зам талбайд цас, мөс ихээр тогтож иргэдэд хүндрэл учруулж байгаа тухай гомдол ихээр ирэх болсон. Тиймээс аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлтийн бодлого, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд Дархан, Хонгор, Шарын гол, Орхон сумын нийт Төрийн байгууллага болон ААНБ-иудыг эргэн тойрны 50 метр газрын цас, мөс болон хог хаягдлыг тогтмол цэвэрлэх үүрэг даалгаврыг өгсөн байна.

Энэ хүрээнд өнөөдөр /2016.11.24/ Монгол банк, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Дархан Номин худалдааны төв, Цуурай цо ХХК, Мобиком Дархан салбар, Залуучууд театр, МСҮТ-ийн оюутнууд, Оюуны ирээдүй, Од цогцолбор сургуулийн сурагчид, Алтан хүнс ХХК, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагууд орчин тойрныхоо зам, талбайг цэвэрлэлээ. Дээрх цас, мөс цэвэрлэх ажилд аймгийн Захирагчийн алба, багийн Засаг дарга нар, СӨХ-дын дарга нар, НААҮГ-ын байцаагч хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Үсчин, гоо сайхны газар, Зоогийн газар, Хүнс барааны дэлгүүрүүд зэрэг ААН-үүдээс ганц ч байгууллага цэвэрлэгээнд гараагүй байлаа. Мөн Их сургуулийн гудамжны хэсэг болон СӨХ-дын хариуцсан хэсэг болох хороолол доторх зам, талбайн цэвэрлэгээ хийгдээгүй байна.

Төрийн байгууллагууд удаа дараалан /1-2 удаа/ орчны цас, мөс, хог хаягдлыг цэвэрлээгүй тохиолдолд байгууллагын удирдлагад хариуцлага тооцох бол Хувийн хэвшлийн байгууллагууд эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метрийн нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдал, цас мөсийг цэвэрлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл, цагийн хуваарийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч ажиллах тухай аймгийн Захирагчийн албанаас мэдээллэв. Түүнчлэн байгууллагын эзэмшил ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газарт халтиргаа гулгаа үүссэний улмаас иргэдийн бие мах бодид гэмтэл бэртэл учирсан тохиолдолд тухайн байгууллага бүрэн хариуцлага хүлээдэг байна. Иймд төр, хувийн хэвшлийн байгууллагууд үүргээ ухамсарлан энэхүү албан даалгаврыг дагаж мөрдөхийг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%