Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн
агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хэнтий аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба хамтран "Нутгийн
өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд
аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах чиглэлээр
хийж байгаа 3 дахь удаагийн үндэсний суурь сургалтыг өнөөдөр эхлүүлэв. Сургалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан,
Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ж.Ганбаатар болон үндэсний сургагч
багш нар нээв.
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батсайхан
“2016
оны УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон аймаг, сумдын
ИТХ-ын Төлөөлөгчдийн 30 хувь нь өмнө нь Төлөөлөгчөөр ажиллаж байсан
туршлагатай, үлдсэн 70 хувь нь шинээр сонгогдсон Төлөөлөгчид байна. Манай төлөөлөгчдийн иргэд сонгогчидтойгоо хамтран ажиллах, аймаг орон
нутгийн бодлогын төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит судалгаанд
үндэслэн хөтлөн урагшлуулахад энэ төсөл ихээхэн ач холбогдолтой, нэг ёсондоо
том хөрөнгө оруулалт хийж байна. Төлөөлөгч, Манлайлагчдад амжилт хүсье” гэв.
Энэхүү сургалтыг төслийн хүрээнд бэлтгэгдсэн Аймгийн ИТХ-ын нарийн
бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, Аймгийн хуралд 5 удаа сонгогдсон, Баян-Овоо сумын
Засаг дарга Д.Баянмөнх, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Л.Хишигтогтох, Монгол улсын гавъяат эдийн засагч, Дорнод аймгийн хурлын төлөөлөгч Л.Түвдэнням
нар хөтлөн явуулж байна.
Хоёр өдөр үргэлжлэх уг сургалтаар Төлөөлөгчдөд, төслийн сургагч багш С.Бат-Эрдэнэ, Д.Баянмөнх, Л.Хишигтогтох, Л.Түвдэнням нар "Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага”, "Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь”, "Байгаль хамгаалал газрын харилцаа” зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа.