Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​Дарханд Улсын Онцгой комиссын гишүүд ажиллав

2016-11-30

Улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шийдвэр гаргах үүрэг бүхий “Шуурхай бүлэг 1”, “Шуурхай бүлэг 2”-ыг Улсын онцгой комиссын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар тушаалаар байгуулжээ. Баруун болон Төвийн бүсийн аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай “Шуурхай бүлэг 1” буюу Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар тэргүүтэй ажлын хэсэг  /2016.11.29/ манай аймагт ажиллалаа. Энэхүү шуурхай бүлэг нь Засгийн газрын “2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 322 дугаар тогтоол, улсын онцгой комиссын 2016 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай ” 02 дугаар тоот албан даалгавар, Улсын онцгой комиссын 2016 оны 01 дүгээр хурлын тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, аймгийн аюулгүйн нөөцийн бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн хэмжээг шалгах бусад цаг үеийн шинжтэй асуудлуудтай газар дээр нь танилцаж, заавар зөвлөгөө өгөх зорилготой ажээ. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 338, 322 дугаар тогтоол, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 02-ны өдрийн А/306 дугаар Захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн хэмжээнд 2016-2017 оны өвлийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулалтын талаар 5, дэд бүтэц, их засварын ажлын талаар 6, бусад ажлын талаар 7, хөдөө аж ахуйн салбарын талаар 2 төрлийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл дэд бүтцийн чиглэлээр 97 хувьтай, хөдөө аж ахуйн чиглэлээр ажил 91 хувьтай аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 92,5 хувьтай хангагдсан талаар аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Батбаяр мэдээлэл хийсэн юм. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Дархан-Уул аймаг дахь салбарт байгаа 165 морины хүчтэй трактор, чиргүүлийн хамт аймгийн Онцгой комисст шилжүүлэн авах, Орхон сумын хүн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн автомашин, Дархан хотын дулааны төв шугам /600 мм-ийн 2,4 км хос шугам/ солиход дэмжлэг үзүүлэх. Шарын гол сумын дулааны төв шугам /300 мм-ийн 2,2 км хос шугам/ солиход дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлууд тулгамдаж байгаа юм байна. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 26-наас 27-ны өдрүүдэд Малчид, үйлдвэрлэгчдээс хэрэглэгчдэд худалдааг явуулсан бөгөөд энэ үеэр хүнс барааны нийт 203 төрлийн бүтээгдэхүүнээр 53 иргэн аж ахуй нэгж оролцож нийт 23,8 сая төгрөгийн борлуулалт хийжээ. 10 иргэн, ау ахуйн нэгжүүд 820 мянган төгрөгийн 13 төрлийн бараа бүтээгдэхүүнээ харилцан солилцох худалдаа үйлчилгээг хийсэн байна. Энэхүү худалдааг амжилттай зохион явуулсан гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун хэлж байлаа. Манай аймаг 100 тонн өвс, 21,4 тонн малын тэжээл нөөцөлжээ. Засгийн газрын 322-р тогтоолоор сумд 50 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэхээс Дархан сум 40 тн өвс, 7 тн тэжээл, Хонгорсум 88,9 тн өвс, 30 тн тэжээл Орхон сум 40 тн өвс, Шарын гол сум 37,5 тн өвс, 10 тн тэжээл тус тус бэлтгэсэн бөгөөд нөөц бүрдүүлэлт 95%-тай байгаа юм байна. Аймгийн дүнгээр 1100 малчин өрх 2180 хашаа, саравчийг засварлан ашиглаж, 14 хашаа, хороо шинээр бариад байна. Энэ онд малчдад 63,2 мянган тн хадлан бэлтгэх даалгавар хүргүүлснээс 61,6 мянган тонн өвс, 325 тонн ногоон тэжээл, 3030 тонн үйлдвэрийн тэжээлийг бэлтгэсэн бол малчид өөрсдийн боломжид тулгуурлан 35,6 тонн гар тэжээл, 256 тонн дарш, ногооны хаягдал, 976 давс хужир шүү бэлтгэсэн байна. Уг ажлын хэсэг Сэлэнгэ аймагт үргэлжлүүлэн ажиллах юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%