Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН” МАНАЙ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

2016-05-16

Хавдрын өвчлөлийг эрт үед нь илрүүлэх зорилгоор жил бүр явагддаг “Хавдрын эсрэг үндэсний аян” манай аймагт эхэллээ. Энэ жилийн хувьд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмэгтэйчүүд, эхо, дуран, хөнгөвчлөх эмчилгээний, мэс заслын, толгой хүзүүний мэс заслын зэрэг нийт 14 эмч мэргэжилтэнтэй баг долоо хоног үзлэг, эмчилгээ, оношилгоо, сургалтыг өнөөдрөөс зохион байгуулах юм.

Аяныг угтаж өрх, сумын эрүүл мэндийн төвүүдээс үзлэг оношилгоонд хамрагдах зайлшгүй шаардлагатай 800 гаруй иргэний бүртгэлийг хийж үзлэгийн цагийг хуваарилсан байна.

Энэ аяныг ард иргэдийн эрүүл амьдралын төлөө ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв, МҮОНРТ-ээс зургаа дахь жилдээ хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Манай аймгийн хувьд дөрөв дэх жилдээ аян өрнөж байгаа юм.

Эх сурвалж: EKHORON21.mn


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%