ТЭРХИЙН ГОЛЫН ГҮҮР ЭВДРЭЛТЭЙ БАЙНА
Архангай аймгийн Цэцэрэг хотоос-Тосонцэнгэлийн чиглэлийн улсын чанартай авто замын 210 километрт байрлах Тариат сумын Тэрхийн голын гүүрэнд гэнэтийн эвдрэл үүссэнтэй холбоотой Монгол улсын Зам тээврийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 131 тоот тушаал гарчээ. Тушаалд Тэрхийн голын түр гүүр барих хүртэл хугацаанд тус гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн бодит жинг 18 тонноос ихгүй байхаар хязгааралт тогтоосон тул энэ чиглэлд ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгслүүд өөр зам, маршрутыг сонгож явахыг Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг анхааруулж байна.Эх сурвалж: EKHORON21.mn
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 4066