Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МАЛЧДАД МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН БАЙНА.

2016-06-10

Мерси Кор олон улсын байгууллагаас өвөлжилт хүндэрсэн Өндөр-Улаан, Хангай, Цахир сумдын малчдад 12 сая 700 мянган төгрөгийн тусламж үзүүлжээ. Тодруулбал тус сумдын өмнө нь ямар нэгэн тусламж, дэмжлэгт хамрагдаагүй зуун далан гурван малчин өрхийг хамруулсан байна.

Хүмүүнлэгийн тусламжид 2015 оны өвлийн зудны үеэр 100 хүртэл толгой малтай байсан 10-с дээш малын хорогдолтой өрхүүдийг сонгосон бөгөөд ариун цэврийн багц, нар, салхины зориулалтын шил, нэг өрхөд 73 мянга 500 төгрөг, нийт 12 сая 700 мянган төгрөгийн тусламж үзүүлжээ.

Америкийн Нэгдсэн Улсын “Олон Улсын Хөгжлийн Агентлагийн” Гамшигт Нэрвэгдсэн Орнуудад Тусламж үзүүлэх албаны санхүүжилтээр Мерси Кор ОУБ-с хэрэгжүүлж буй “Зудын хариу үйлдэл үзүүлэхэд туслах” төслийн хүрээнд дээрх тусламжийг үзүүлсэн байна.

Эх сурвалж: EKHORON21.MN

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%