Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОРХОН СУМЫНХАН “АЛТАН НАМАР-2016” УРГАЦЫН БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

2016-12-01

Дархан-Уул аймгийн Орхон сум нь 50 шахам жилийн түүхтэй, аймгийнхаа төдийгүй улс орноо төмс, хүнсний ногоо жимс жимсгэнээр хангадаг, хөдөлмөрч ард түмний өлгий нутаг билээ. 
Орхончууд жил бүр намар ургацын баяраа тэмдэглэдэг уламжлалынхаа дагуу /2016.11.30/ “Алтан намар-2016” ургацын баяраа ард нийтээрээ өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Орхончууд энэ жил 1724,32 га талбайд төмс, хүнсний ногоо тариалжээ. Үүнээс лууван 6172 тн, шар манжин 490 тн, хүрэн манжин  443 тн, байцаа 80 тн, өргөст хэмх 668 тн, сонгино 1577,8 тн, төмс 3731,1 тн, хүнсний ногоо 10562,38 ургац хураажээ. 
“Алтан намар-2016” ургацын баярын нээлтэд  аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат хүндэтгэл үзүүлэн хүрэлцэн ирж, баяр хүргэсэн юм. Тэрбээр Орхон сумын ард иргэдэд хандаж: - Орхон сумын иргэдийн хөлс хүч хөдөлмөрөөр бий болсон хүнсний ногоо, жимс жимсгэнэ, зөгийн бал нь Дархан-Уул аймаг болон, хөрш зэргэлдээ аймаг сумдын ард иргэдийн хүнсний хэрэглээг бүрэн хангаж чаддаг. Харин одоо та бүхэн төмс хүнсний ногоогоор хагас боловсруулсан бүтээгдэхүүн бэлтгэх үйлдвэрлэлийн аргачлалыг судалж хэрэгжүүлэх нь зүйтэй. Ингэснээр хүнсний ногоог түүхий эд чигээр нь зах зээлд нийлүүлснээс 2 дахин илүү үнэ хүрэх боломжтой юм. 
Монгол улсын Ерөнхий сайд өнгөрсөн 10 дугаар сард Орхон суманд ажиллах үеэрээ хүнсний ногоо дахин боловсруулах “Орхон кластер” төслийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Энэ нь Орхончууд та бүхнийг  “Үйлдвэрлэгч сум” болгох боломжийг бий болгох юм хэмээн онцоллоо.
Мөн баярын үеэр тус сумын Засаг дарга Б.Батбаяр: “Алтан намар ургацын баяр нь та бидний их ургац хурааж ард иргэддээ нийлүүлсний баяр, байгаль эх дэлхийн үр өгөөжийг хүртэсний баяр юм. Нөгөө талаар ирэх жилийнхээ тариалалтад юу анхаарах вэ гэдгийг эргэцүүлэн бодох баяр гэдгийг мартаж болохгүй. Орхончууд бид цаашид зарим хэсэг нь ногоо тарьдаг, зарим нь хураадаг, хураасныг нь борлуулж, хадгалдаг ААНБ, компани, бүлэг, хоршоо болох хэрэгтэй гэв.  
Энэхүү удаагийн баярт нутаг орныхоо сайчуудаа тодруулж, шагнан урамшуулсан бөгөөд тухайлбал “Аймгийн Тэргүүний тариаланч”-аар М.Ганхуяг, аймгийн Засаг даргын жуух бичгээр А.Төрмөнх нар тус тус шагнуулсан бөгөөд шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат гардуулсан юм. 
Мөн Орхон сумын ургацын аваргуудаар Ж.Ганболд /Төмсний төрлөөр/, Ж.Ариунболд /Сонгинын төрлөөр/, Б.Баяр /Манжингийн төрлөөр/, К.Мягмарсүрэн /Луувангийн төрлөөр/, Б.Ганчимэг /Даршилсан ногооны бүтээгдэхүүний төрлөөр/ нар тодорлоо. 
Түүнчлэн Орхон сумын “Хүндэт дэвтэр”-ийг 1976 оноос эхлэн хөтөлсөн ба ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ манлайлагчдыг уг дэвтэрт  мөнхөлж ирсэн юм.
Тэгвэл Орхон сумын Засаг даргын санаачлагаар “Хүндэт дэвтэр”-ийг сэргээн түүнд бичигдсэн 27 хүнийг алдаршуулж, “БАТЛАМЖ” гардуулсан нь энэ удаагийн ургацын баярын онцлог боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%