Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

10 БУЛГИЙН ЭХИЙГ ХАШИЖ ХАМГААЛНА

2016-06-17

Энэ онд нийтдээ 10 булгийн эхийг хамгаалахад 20 сая төгрөг төсөвлөснөөс найман булгийн эхийг хашиж хамгаалсан байна. Хүн, мал амьтныг ундны цэвэр усаар хангах зорилгоор булгийн эхийг хашиж хамгаалдаг ба жилд 10 орчим булгийг хашиж хамгаалдаг ажээ.

2016 онд Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр Цахир, Хангай, Чулуут, Хайрхан, Өлзийт, Хашаат сумдад хүн, малын усан хангамжид ашиглагддаг хамгаалах шаардлагатай байсан булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг хийсэн байна. Мөн Эрдэнэбулган сумын 5-р дугаар багийн Мөнгөт булгийн эхийг хашиж хамгаалжээ. Нийтдээ 17 мянга 500 мянган төгрөгөөр булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг хийсэн ба багийн дарга болон булгийн усаар хангагдаж байгаа иргэд малчдад хүлээлгэн өгчээ. Түүнчлэн Байгаль хамгаалах сангийн 3 сая төгрөгөөр Өндөр-Улаан сумын Чулуутын гүүрний хажууд жуулчид, аялагчдад зориулан түр амрах цэгийн байгууламжууд барьж сумын удирдлагуудад хүлээлгэж өглөө. Жуулчид түр амрах сүүдрэвч, бие засах газраас бүрдэх уг байгууламжийг мөн Эрдэнэбулган сумын Цагаан давааны орчим байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: EKHORON21.MN

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%