Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АРХАНГАЙ АЙМГИЙН СОНГОГЧДЫН 78,8 ХУВЬ НЬ САНАЛАА ӨГӨВ

2016-07-25

УИХ болон аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг Архангай аймагт зохион байгуулахад нийт 1104 төрийн албан хаагч ажиллажээ. Аймгийн хэмжээнд нэрсийн жагсаалтад бичигдсэн 59550 сонгогчоос 46926 сонгогч саналаа өгч, 78,8 хувийн ирцтэй байсан нь сонгогчдын идэвх өндөр байсныг харууллаа гэж аймгийн Сонгуулийн хорооноос дүгнэжээ.
Санал өгсөн сонгогчдын 22581 эрэгтэй, 24344 эмэгтэй, насны хувьд 18-25 насны 8546, 26-40 насны 13124, 41-55 насны 14075, 56-аас дээш насны 7669 сонгогч сонгогч байжээ. Аймгийн хэмжээнд 104 санал авах байрны 44-т буюу 42,3 хувьд техникийн тооллого явуулахад санал тоолох машины дүн гараар тоолсон дүнтэй таарсан байна.
Сонгуулийн үеэр МАН, АН, МАХН, бие даагч, төрийн бус байгууллагын 1215 ажиглагч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэн санал хураалтын үйл ажиллагаанд хяналт тавьсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%