Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР “ СУМ ДУНДЫН ОЙН АНГИ” БАЙГУУЛАХААР БОЛОВ

2016-12-01

Өнөөдөр /2016.12.01/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо. Хурлаар “Тогтоол хүчингүй болгох тухай”, “Сум дундын ойн анги байгуулах тухай” асуудлыг хэлэлцсэн юм. 
Уг хурлаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай” 33 дугаар тогтоол, “Хувь тогтоож өмч бүртгэж авах тухай” 53 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. 
Мөн Тэргүүлэгчдийн хуралд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Сум дундын ойн анги” байгуулах тухай асуудлыг оруулж хэлэлцүүлсэн юм. 
Манай аймаг 327,5 мянган га нутаг дэвсгэртэй. Үүнээс 81997 га нь ойн сан бүхий газарт хамаардаг. Ойн санг ойн нөхөрлөлүүд гэрээгээр эзэмшиж ашигладаг бөгөөд ой хээрийн түймэр, хортон шавьж гээд ойн санд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсээс хамгаалах үүрэгтэй ажилладаг.  
Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг  73 ойн нөхөрлөлийн 64 нь Хонгор суманд харьяалагддаг учраас Хонгор сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолоор сумын ойн ангийг байгуулсан. Энэхүү ойн ангийн хяналтын чиг үүрэг нь  зөвхөн Хонгор сумын 64 нөхөрлөлийн үйл ажиллагааны хүрээнд явагддаг байсан учраас, бусад сумдын ойн санг хариуцах "эзэнтэй" болгох шаардлагатай юм.
Монгол улсын “Ойн тухай хууль”-д “Аймгийн Байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги байгуулах тухай” заасны дагуу   аймгийн БОАЖГ-аас аймгийн нутаг дэвсгэрийн ойн санг нийтээр хариуцан ажиллах “Сум дундын ойн анги” байгуулах санал оруулсныг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжиж баталлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%