Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг 87.7 хувийн биелэлттэй хэрэгжсэн хэмээн дүгнэлээ

2016-12-02

Аймгийн ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаанаар аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх  үндсэн чиглэлийн биелэлтийн тухай хэлэлцэн  87.7 хувьтай буюу хангалттай хэрэгжсэн хэмээн дүгнэлээ. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх  үндсэн чиглэлд эдийн засгийн бодлого, хүн ам, нийгмийн бодлого, нутгийн удирдлагын бодлого гэсэн 3 үндсэн бүлэг, 12 зорилт, 88 арга хэмжээ тусгагдсан юм.