Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ЫН 3-ДУГААР ХУРАЛДААН

2016-12-03

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 10 минутанд Гэр бүл хүүхэд, залуучуудын газрын их танхимд эхэлж 92.5 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар:
                     1. Аймгийн ИТХ-ын 2016-2020 онд баримтлах бодлогыг батлах тухай
                    2. Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 
                    3. Аймгийн ИТХ-ын бодлогын хороодыг байгуулах, ажиллах чиглэлийг батлах тухай 
                    4. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийг батлах тухай 
                    5. Аймгийн орон нутгийн 2016 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, тодотгол, 2017 оны төсөв батлах тухай 
                       6.Аймгийн газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, 2017 оны төлөвлөгөөний төслийн танилцуулга гэсэн асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 
Энэ хурлаас ирэх 4 жилд аймаг орон нутгаа хөгжүүлэх, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон нутгийг ирээдүйд өрсөлдөх чадавх бүхий бүс нутаг болгон хөгжүүлэхэд чиглэгдсэн бодлогын шийдвэр гаргаж баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%