Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хонгорын тариаланчид сүүлийн 20 жилд аваагүй ургац хураажээ

2016-12-05

Дархан-Уул аймгийн Хонгор сумын тариаланчид “Алтан намар-2016” ургацын баяраа тэмдэглэв. Тус сумын хувьд энэ жил газар тариалан эрхлэгчдэд таатай жил тохиосноор сүүлийн 20 жилд анх удаа 1 га тутмаас 17,6 центр үр тариа хурааж нийт 17058 тн ургац авсан амжилтаар ургацын баяраа тэмдэглэж байна. Мөн үеэр “Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр С.Жаргалбаатар, Х.Хаш-Эрдэнэ, Г.Оюунцэцэг, Дархан-Уул аймгийн Засаг даргын шагнал “Найрамдлын Дархан” тэмдэгээр Б.Цолмон, С.Болд, аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдэгээр Б.Болд, Л.Төмөрбаатар, А.Бүдрагчаа, О.Өсер, Х.Чимгээ нарыг тус тус шагналаа.Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ХХААГ-ын дарга З.Нэргүй нар гардууллаа. Хонгор сум нь 1958 онд Монгол улсын атрын анхны таван Сангийн аж ахуйн нэг болон байгуулагдснаас хойш өнөөг хүртэл аймаг, орон нутагтаа төдийгүй улсын хэмжээнд үр тарианы нийлүүлэлтээр тэргүүлж ирсэн сум юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1541
607 / 39%
484 / 31%
219 / 14%
231 / 15%