Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

аймгийн Засаг дарга Ж Батжаргал аймгийн ЗДТГазрын бодлогын хэлтэс, газар, агентлагуудын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө

2016-12-05

Уг үүрэг даалгавартаа Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийг 3 р хуралдаанаар хэлэлцэгдэх Аймгийн нийгэм эдийн засгийн 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, хэрэгжүүлэх асуудлын хүрээнд холбогдох байгууллага, албан тушаалтнууд тодорхой тооцоо судалгаа гаргах, шийдвэрээ бэлтгэж оролцох
Аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэг 12-р сарын 3наас 7ны өдөр явагдах тул үзлэгийн хугацаанд аймгийн төрийн үйлчилгээг тасралтгүй байлгах арга хэмжэээг авч зохицуулалт хийж ажиллах
Төр иргэндээ илүү ойр хүрэх үүднээс 2017 онд газар хэлтэс агентлаг бүр 2-оос доошгүй удаа багийн иргэдийн нийтийн хуралд оролцож иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллах цаашид тогтмолжуулах
2017 онд аймгийн хэмжээнд хийгдэх сургалт ,семинар Нээлттэй хаалганы өдрийн үйл ажиллагааг нэгдсэн графикт оруулж давхцлыг багасгах , иргэдэд орон нутагтаа ажил амьдралын хүрээнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлж ажиллах
Аймгийн газар хэлтэс агентлагуудаас орон нутаг, харьяа байгууллага албан тушаалтны ажил үйлчилгээг шалгах зааварчлах, зөвлөн туслахдаа тэдний ажилд бодит туслалцаа үзүүлэх, тодорхой үр дүнд хүргэхэд анхаарч хялбаршуулсан байдлаар ханддаг хандалыг өөрчлөх
Байгууллагуудын дэргэдэх “Төслийн нэгж бүрийн үйл ажиилагааг жигдрүүлж мэдээллийн бааз сангаа шинэчлэх зэрэг асуудлаар шуурхай ажиллахыг даалгав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%