Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн Хүндэтгэлийн хурал болов

2016-12-05

Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг 1981 оноос Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, халамжийн асуудлаар тодорхой ажлуудыг өрнүүлэхийн зэрэгцээ Хүндэтгэлийн хурлыг зохион байгуулж тэдний ажил хөдөлмөрийг үнэлэн шагнаж урамшуулсан юм. Тус хуралд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр болон Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат нарын удирдлагууд оролцлоо.

Энэ өдрийн хүрээнд өрнүүлсэн ажлуудын нэг болох "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсъё" хэлэлцүүлгээс гарсан Уриалгыг танилцуулж ХХҮГ-ын дарга С.Энхболд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн тэргүүн Б.Батсүх нар Санамж бичигт гарын үсэг зурав. Түүнээс гадна аймгийн НАМЭХ, Цэцэрлэгийн эрхлэгч нарын холбоо хамтран бүх СӨББ-ийн багш, ажилтан албан хаагч нарын дунд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Хандивыг цуглуулсан байна. Энэхүү хандивын хүрээнд 914350 төгрөг цугларсныг ХХҮГ-ын дарга С.Энхболдод гардууллаа.

Хөгжлийн төвд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өдрөөр асардаг “Алдагдсан чадварыг сайжруулах” нөхөн сэргээхийн бага эмч Г.Алтанчимэг нь хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө цалингүй ажилладаг байсныг аймгийн Нийгмийн бодлогын хэлтсээс “Дархан хаанчлалын түнш” ТББ-тай шийдвэрлэж түүнд 2017 оны эхний улирлын цалин олгох эрхийн бичиг гардуулсан юм.

Мөн аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “Мөрөөдөл өөдөө” хандивын марафон гүйлтийн хандиваас олимпын эрх авах тэмцээнд оролцох гэж буй тамирчин Д.Саруултөгсд тэмцээний бэлтгэлд зориулж хоёр хос бэлтгэлийн хувцас, 500.000 төгрөгийг бэлэглэв.

Мөн үеэр Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдийн холбооны Дархан-Уул аймаг дахь салбарын зохицуулагч Г.Алтанчимэг, Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхитэн Ц.Энхтуяа, Д.Амартүвшин захиралтай “Дархан минж “ ХХК-ын хамт олон, Х.Мэдэгсүрэн захиралтай Насан туршийн боловсролын төвийн хамт олонд холбогдох байгууллагаас талархал гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%