Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн Онцгой комисс хуралдлаа

2016-12-06

Томуу томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж алаг цоог дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж мэргэжлийн анги байгууллагуудад ажил үүрэг чиглэлийн дагуу тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллах талаар аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн  үүрэг, чиглэлийг өглөө.

Дорнод аймгийн хэмжээнд томуугийн эргэн мэдээллээр 48-р долоо хоногт өвчлөл амбулаторын нийт үзлэгийн 9.1%-ийг, аймгийн төв буюу Хэрлэн суманд 9.7%-ийг үүнээс БОЭТөвд 16.8%, ӨЭМТөвүүдэд 2.7%-ийг тус тус эзэлж байна.  Аймгийн БОЭТ-ийн хүүхдийн тасагаар ажлын өдрүүдэд 39-61 хүүхэд, амралтын Бямба, Ням гарагуудад 89-122 хүүхэд үзүүлжээ.

Насаар нь ангилбал 0-4 насны хүүхэд нийт өвчлөлийн 71.7%-ийг эзэлж байна. Иймээс томуугийн 48-р долоо хоногийн эргэн мэдээллийг ХӨСҮТөвөөс хүлээн авч харуулдан тандалтын анхан шатны нэгжүүдэд  ЭМС-ын 358 тоотын дагуу томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг ханган ажиллах талаарх томуугийн зөвлөмжийг аймгийн Эрүүл мэндийн газраас тогтмол хүргүүлэн ажилласан байна.

Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн дурын дархлаажуулалтын  вакциныг хүүхдийн 6 сартайгаас эхлэн захиалга өгсөн иргэдэд ЭМГ, ӨЭМТөвүүдээр захиалгын дагуу хийж байна, тус вакцин манай аймаг 100 хүн тун ирсэн бөгөөд иргэдэд 15 мянган төгрөгөөр хийгддэг юм байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%