Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗӨНДӨӨ АЛТ БАЙГАА ГАЗРЫГ ШУУД ШОРООГООР БУЛААД ДЭЭР НЬ ЗҮЛЭГ ТАРИНА ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ

2016-09-12

“МОНГОЛ ГАЗАР” ХХК-ИЙ ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ц.МЯНГАНБАЯР: ЗӨНДӨӨ АЛТ БАЙГАА ГАЗРЫГ ШУУД ШОРООГООР БУЛААД ДЭЭР НЬ ЗҮЛЭГ ТАРИНА ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ
Манай компаний 30 жилийн лицензтэй газарт жижиг компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна. Улсын онцгой хамгаалалтын бүс рүү ямар ч компани орох эрхгүй, тийм боломж ч байхгүй. Эдгээр компаниуд хуучин манай компаний ашиглаж байсан үлдэгдлийг угааж байгаа юм. Бид ямар нэгэн химийн бодисоор угаасан бол байгаль орчин бохирдууллаа гэж ойлгож болно. Заамарт алт угааж байгаа жишгээр л угааж байна. Үлдэгдэл зөндөө алт байгаа газрыг шууд шороогоор булаад дээр нь зүлэг тарина гэсэн ойлголт уул уурхайханд огт байхгүй. Нөхөн сэргээлтийн хувьд бид хуулийн дагуу хийдгээ хийнэ. Урьд нь хийж л байсан, одоо ч хийсэн газар байна. ТЭЗҮ-ний хувьд батлагдсан байгаа. Ганцхан байгаль хамгаалах нэг жилийн төлөвлөгөө л батлагдаагүй. Сонгууль, дараа нь шинэ засгийн газар байгуулагдсан зэргээр батлагдахгүй байна. 
Хуучин алтны ордыг манайх ашиглаад дууссан. Таван тонн алт олборлож, улсад 18 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Энэ газарт том техник орохоор ашиггүй. Харин жижиг ААН ашиггүй бол энд хэзээ ч ирж алт ухахгүй шүү дээ. Манайх хариуцлагаа хүлээнэ. 

“МОНГОЛ ГАЗАР” ХХК-ИЙ ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ “ПҮРЭВДАШ” КОМПАНИЙ ЗАХИРАЛ А.ПҮРЭВДАШ: ОРХОН ГОЛ БАЙГАЛИЙН НӨЛӨӨГӨӨР БОХИРДОЖ БАЙГАА.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%