Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖИХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ

2016-09-19

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан бүх шатны төсвийн шууд захирагч, сумын Засаг дарга, санхүүгийн албаны дарга нарт төсвийн хэмнэлтийн горимд шилжих, тэвчиж болох зардлыг гаргахгүй байх талаар үүрэг, чиглэл өгсөн байна.
Өнгөрсөн сарын 30-ны өдөр гарсан уг албан бичигт цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, тогтмол зардлуудаас бусад зардлыг хэмнэхийг үүрэг болгожээ. Үүнд тавилга, эд хогшил, урсгал засвар, бусад бараа үйлчилгээний болон хөрөнгийн холбогдолтой зардлуудыг гаргахгүй байхыг оруулсан байна. 
Мөн төсвийн хөрөнгөөр хурал, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах тоо, давтамжийг багасгах, төсвийн байгууллагын машины түлш, шатахуун, гадаад, дотоод албан томилолтын зардлыг бууруулах, хууль бус тэтгэмж, урамшуулал, шагнал олгохгүй, гадаад, дотоод тойрон аялал, уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ. Түүнчлэн шинээр ажилтан авахгүй, төсөвт батлагдаагүй шинэ орон тоо нэмэгдүүлэхгүй байх, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалт зарлахгүй, гэрээ байгуулахгүй, ажил нь эхлээгүй хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтийг зогсоох зэрэг арга хэмжээ авахыг мэдэгдсэн байна. Энэхүү үүрэг, чиглэлийн биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих ба ажил дүгнэх үзүүлэлт болгох юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%