Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БААСАН ГАРИГТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДААЛАХ, ҮЙЛЧЛЭХ ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2016-09-20

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид 3-р хуралдаанаараа “Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа. Өөрөөр хэлбэл долоо хоног бүрийн баасан гариг, сар бүрийн 25-ны өдөр дэлгүүр, ААН, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд ажиллаж болно гэсэн шийдвэрийг гаргасан юм. 
Сар бүрийн 25-ны өдрийг архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр 2007 онд гарч байжээ. Харин долоо хоног бүрийн баасан гаригт архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглосон аймгийн Засаг даргын а/147 тоот захирамж 2013 оны 4-р сарын 15-ны өдрийн гарч хэрэгжиж эхэлсэн байдаг. Захирамж хэрэгжсэнээр дээрх өдрүүдэд архидан согтуурах явдал, согтууруулах ундаатай холбоотой үйлдэгддэг гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээгээр буурсныг аймгийн Цагдаагийн газраас мэдээлдэг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%