Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭМЧ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙ, ХАРЬЦАА ХАНДЛАГЫГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ

2016-09-26

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг манай аймагт ажиллалаа. Тэрээр Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр сум болон аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүд, Зоонозын өвчин судлалын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. 
Тэрээр эмч эмнэлгийн ажилтны ёс зүй, харьцаа хандлагыг сайжруулах, цахим сургалт, оношилгоо хийх, Зам тээвэр, хөгжлийн яамтай хамтран алсын яаралтай дуудлагад онгоц ашиглах, орон нутгаас сорьцтээвэрлэх асуудлыг шийдвэрлэх, эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах асуудалд онцгой анхаарах, жирэмсний хяналтыг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өгөөд буцжээ. 
Тэрээр эрүүл мэндийн салбарын улсын хэмжээний нэгдсэн бодлогыг зангидахад орон нутгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, эдийн засгийн хямралын үед хэрхэн ажиллах гаргалгаагаа гаргах зорилгоор Баян-Өлгий, Булган, Архангай аймгуудад ажиллаж байгаа гэнэ 
Сайд “Сум, аймаг, өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудалтай танилцаж “Монгол улсын ЗГ-ын мөрийн хөтөлбөрт заагдсан дөрвөн зорилтот бүлгийн 23 ажлынхаа хүрээнд орон нутгийн Эрүүл мэндийн төвүүдийн ажилчдын санал хүсэлтийг авч тусгахаар ажилласан гэв. Түүнчлэн төрөх тасаг, Нэгдсэн эмнэлгийн дээврийн асуудал, тоног төхөөрөмж, ажилчдын нийгмийн асуудалд тодорхой асуудалд дэмжлэг үзүүлэх, улсын төсөвт тусгуулах юм байна. 
Мөн уулзалтын үеэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт микротом буюу жижиг эд эсийг нарийвчлан оношилдог аппаратыг аймгийн Засаг дарга өөрийн нөөц хөрөнгөөс шийдвэрлэж өгөхөөр болсон байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%