Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Инженерийн шугам сүлжээний байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд хуралдлаа

2016-12-07

Манай аймгийн босоо удирдлагатай гэхус, дулаан, эрчим хүчний, байгууллагуудын төлөөлөл болсон инженер техникийн албаны мэргэжилтнүүд энэ өдөр цугларч идэр есийн хүйтнийг хэрхэн өнтэй давах, мөн тус байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар санал солилцлоо. Тус тусын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг эдгээр байгууллагуудын,уялдаа холбоо дутмаг байна гэх шүүмж иргэдээс ихээр ирдэг.Тиймээс нэг ажил хийх гэж нөгөө байгууллагынхааажлыг сүйтгэдэгинженерийн шугам сүлжээний байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэх зорилготой уг хурлаар мөн Дархан-Уул аймгийн 2017-2020 оны хот төлөвлөлтийн ажилд дээрх байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар санал солилцжээ.

Манай аймгийн 2017-2020 оны хот төлөвлөлтөнд нийт 255 тэрбум төгрөгийн 309 бүтээн байгуулалт,ажил үйлчилгээ хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Бүтээн байгуулалтын гол эх үүсвэр нь инженерийн байгууллагуудын асуудал бөгөөд тус байгууллагуудын үйл ажиллагаа энэ тэргүүнд тавигдах юм. Тиймээс энэхүү төлөвлөлтийн талаар мэргэжилтнүүд санал бодлоо мөн солилцсон байна.

Ийнхүү иргэдийн дунд яригдаад байдаг босоо удирдлагатай байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулан ажиллахаар хуралдаж ирэх дөрвөн жилийнхээ ажилд ханцуй шамлан орж эхэлсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1556
616 / 40%
488 / 31%
219 / 14%
233 / 15%