Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав

2016-12-07

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2016.12.07- ны өдөр хуралдаанаа хийлээ. Ирвэл зохих 7 Тэргүүлэгчээс 6 буюу 86 хувийн ирцтэй хуралдаан эхлэв. Тэргүүлэгчид үндсэн 12 асуудлыг хэлэлцлээ. Дархан сумын ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд баримтлан ажиллах үндсэн чиглэлийг батлах тухай, ИТХ-ын дэргэдэх хороодын бүрэлдхүүн, журмыг батлах тухай, ИТХ-ын 2016 онд хйисэн ажлын товч мэдээлэл, Дархан сумын Засаг даргын 2016 оны ажлын тайлан, Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2016 оны батлагдсан төсөвт тодотгол хийх, Сумын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилт, төсвийн төслийн тухай / Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан/ зэрэг 7 асуудлыг хэлэлцүүлж Тэргүүлэгчид 100 хувь дэмжлээ. Түүнчлэн байранд дугаар олгох, 2017 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах тоог тогтоох тухай, Төрийн дээд шагналд уламжлах тухай асуудлыг хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрийг гаргасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%