Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

12 дугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихтэй байна

2016-12-08

12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орохоор байна. 

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр (8-10 нд) хүйтний эрч суларч голуудын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр(14-17 нд) хүйтний эрч чангарч голуудын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

Хугацааны эхээр (11-13 нд) зарим газраар, дунд үе болон сүүлчээр (14-17, 18-20 нд) нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурах төлөвтэй байна. Салхи эхэн болон дунд үеэр (11-13, 14-17 нд) зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Гуравдугаар арав хоногийн эхээр (21-23 нд) хүйтний эрч бага зэрэг суларна. Дунд үеэр (24-27 нд) хүйтний эрч чангарч голуудын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

Гуравдугаар арав хоногийн эхэн болон сарын сүүлчээр (21-23, 28-31 нд) ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй.

Нийт нутгийн 50 гаруй хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй, цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна.

Цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй сум, орон нутгийн өвс тэжээлийн хүрэлцээг сайтар тооцож, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг анхаарна уу.  

ДАРХАНЫ МЭДЭЭ СОНИН 2016/12 САР 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%