Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2016-12-09

    УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэв.  Төслийн хүрээнд сумдын Төлөөлөгчдөд зориулан үндэсний суурь сургалтыг улс орон даяар зохион байгууллаа.
2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 30 хувь нь өмнө нь Төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Харин үлдсэн 70 хувь нь шинээр сонгогдсон Төлөөлөгчид. Иймд 2012-2016 онуудад амжилттай хэрэгжиж байсан энэхүү төслийг үргэлжлэн хэрэгжүүлэхээр болжээ.
     Төслийн хүрээнд өнгөрсөн 11 дүгээр сарын 17,18-нд Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг үндэсний суурь сургалтад хамруулсан бол энэ удаад Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд тус сургалтыг явуулж байна.



       Дээрх 4 сумдын ИТХ-ын нийт 106 Төлөөлөгч байгаа бөгөөд сургалтад нийт 97 төлөөлөгч хамрагдаж байгаа юм.
Хоёр өдөр үргэлжлэх уг сургалтаар Төлөөлөгчдөд төслийн сургагч багш Р.Тунгалаг-Эрдэнэ, Б.Эрдэнэцэцэг, А.Янжмаа, С.Цэгмид нар “Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага”, “Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь”, “Байгаль хамгаалал газрын харилцаа”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг” зэрэг сэдвүүдээр сургалт явуулах юм.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%