Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дорнод аймгийн 2016 оны салбарын шилдэгүүдийг шалгаруулна

2016-12-09

ОРНОД АЙМГИЙН 2016 ОНЫ ШИЛДЭГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАХ

ШАГНАЛЫН УДИРДАМЖ

Нэг. Зорилго:

1.1. Төрийн бодлого шийдвэр, төрийн үйлчилгээг, иргэд олон нийтэд, хүргэхэд идэвхи, санаачлагатай ажиллаж, ажлын үр дүн, үйлс бүтээлээрээ хамт олноо манлайлан үлгэр дуурайлал үзүүлэн ажиллаж байгаа төрийн албан хаагч, аймаг орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгжийн дарга, бизнесмэн, сурлага, соёл, урлаг спортын амжилт гаргасан оюутан,  тамирчин, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй Дорнод аймгийн иргэнийг алдаршуулах, хөдөлмөр бүтээлийг үнэлж, урамшуулахад оршино.

Хоёр.Хамрах хүрээ:

2.1.Төрийн байгууллага, аж ахуй нэгж, иргэд олон нийт

Гурав.Шагналд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах хугацаа:

3.1. 2016 оны 12 дугаар сарын 18-28-ны өдөр 14:00 цаг хүртэл

Дөрөв. Холбогдох мэдээллийг түгээж буй мэдээллийн хэрэгсэлүүд:

4.1.Аймгийн Засаг даргын Тамгын газрын 7058-2233 дугаарын утас, www.dornod.gov.mnwww.dtoday.mn www.dornodmedee.mn,  dornod.khural.mn  цахим хуудас

Тав.Зохион байгуулалт:

5.1 Шагналд нэр дэвшигчдийн материалыг аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсүүд номинаци тус бүрээс 2 хүнийг шалгаруулан Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

Зургаа.Материал хүлээж авахад тавигдах шаардлагага:

6.1.Нэр дэвшигчдийн тодорхойлолтыг А-4-ийн бичгийн цаасны 1-2 нүүрт багтаан /Arial 12-оор мөр хоорондын зай 1.5 хэмжээтэй/ товч  тодорхой бичиж, 9*12-ын хэмжээтэй уран сайхны гэрэл зургийн хамт аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсүүдэд ирүүлэх

6.2. Дээрх шаардлагыг ханган, материал ирүүлэх цаг хугацааг нарийн чанд баримтлах

Долоо. Шагналын төрөл:

7.1.1. Төрийн тусгай албаны шилдэг албан хаагч

7.1.2. Эрүүл мэндийн салбарын шилдэг албан хаагч

7.1.3. Боловсролын салбарын шилдэг албан хаагч7.1.4. Шилдэг тамирчин

7.1.5. Шилдэг төрийн бус байгууллага

7.1.6 .Шилдэг сурагч

7.1.7. Шилдэг үйлдвэр, аж ахуй нэгж

7.1.8. Хэвлэл мэдээллийн шилдэг ажилтан

7.1.9. Шилдэг сайн үйлсийн эзэн

Найм.Номинацуудын шалгуур үзүүлэлт:

8.1.Төрийн тусгай албаны шилдэг албан хаагч:

8.1.1. Эрхэлсэн  ажилдаа онцгой идэвх, санаачилга гарган бусдаас илүү үр бүтээлтэй  ажилласан, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан

8.1.2. Албаны болон төрийн  албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлсэн

8.1.3 Оновчтой санаачлага гаргасан ажил хэрэг болгон үр дүнд хүрсэн.

8.1.3. 9.2. Эрүүл мэндийн салбарын шилдэг албан хаагч

8.2.1. Тухайн салбарт 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан байх

8.2.2.Үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн, ёс зүйн хэм хэмжээг үйл ажиллагаандаа эрхэмлэн, зөрчил гаргаагүй байх

8.2.3. Шинэ санал санаа, оновчтой санал дэвшүүлэн ажил хэрэг болгосон байх

8.3. Боловсролын салбарын шилдэг албан хаагч

8.3.1.Улсын хэмжээний олимпиад, уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргасан байх

8.3.2.Улс, бүсийн чанартай уралдаан тэмцээнд шавь нарын сурлага, урлаг, спортын чиглэлээр гаргасан амжилт өндөр байх

8.3.3.Тухайн салбарынхаа хэмжээнд үнэлэгдсэн байх

8.4. Шилдэг тамирчин

8.4.1.Дэлхий, тив, улсын чанартай уралдаан тэмцээнд өндөр амжилт гаргасан байх

8.4.2.Тухайн чиглэлээр шавь нар бэлтгэж амжилт гаргуулсан байх

8.4.3.Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байх

8.5. Шилдэг төрийн бус байгууллага

8.5.1.Үйл ажиллагаа нь тогтмолжиж, олон нийт рүү чиглэсэн байх

8.5.2.Улсын хэмжээнд ажил үйлсээрээ шалгарч, амжилт гаргасан байх

8.5.3.Нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулсан байх

8.6. Шилдэг сурагч

8.6.1. Улсын хэмжээний олимпиад, уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргасан байх

8.6.2.Үе тэнгийн суралцагчдаа манлайлсан, үлгэр жишээ, шилдэг тэргүүний байх

8.6.3. Нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн үйлс санаачлан зохион байгуулсан байх

8.7. Шилдэг үйлдвэр, аж ахуй нэгж

8.7.1 Ажлын байр нэмэгдүүлсэн

8.7.2 Орон нутгийн төсөвт татвар төлөлтөөрөө майнлайлан үлгэр жишээ үзүүлсэн

8.7.3 Дотоод нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан

8.7.4 Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт нь өмнөх оноос өссөн үзүүлэлттэй

8.7.5 Үнийн тогтвортой байдлыг хангасан үйлдвэрлэл, аж ахуй нэгж

8.8. Хэвлэл мэдээллийн шилдэг ажилтан

8.8.1.Нийтлэл, нэвтүүлгийн бодлогодоо нийгмийн сайн сайхан, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр асуудал дэвшүүлсэн байх

8.8.2.Дөрөв дэх засаглалыг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байх

8.8.3.Үйл ажиллагаа нь тогтмолжиж иргэд, олон нийтийн талархал хүлээсэн байх

8.9. Шилдэг сайн үйлсийн эзэн

8.9.1.Тухайн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ засаг захиргааны анхан шатны нэгж багаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, багийн иргэдийн дунд нэр хүндтэй байх

8.9.2.Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр оновчтой, олон талт үйл ажиллагаа санаачлан зохион байгуулсан байх

8.9.3.Байгаль экологи, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж, үр дүнд хүрсэн байх

Ес.1:Нэр дэвшигчдийн материал хүлээн авах хэлтсүүд:

 Нийгмийн хөгжлийн хэлтэс:

-Шилдэг төрийн бус байгууллага

-Шилдэг сурагч

-Эрүүл мэндийн салбарын шилдэг албан хаагч

-Боловсролын салбарын шилдэг албан хаагч

-Шилдэг тамирчин

Хөгжлийн бодлогын хэлтэс:

-Шилдэг үйлдвэр, аж ахуйн нэгж

Хууль зүйн хэлтэс:

- Төрийн тусгай албаны шилдэг албан хаагч

Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс:

- Хэвлэл мэдээллийн шилдэг ажилтан

- Шилдэг сайн үйлсийн эзэн тус тус хүлээж авна.

Арав: Шагнал гардуулалт:

10.1.1. 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Аймгийн Засаг даргын хүндэтгэлийн “Сүлд модны наадам”-ын үеэр 9 алдартанд шагналыг гардуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%