Үндсэн хуулийн 25 жилийн ойг орон нутагт тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “ҮНДСЭН ХУУЛИЙН АГУУЛГА” сэдвээр “ЭССЭ” бичлэгийн уралдааныг зарлаж байна.
ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Зорилго: Монгол улс Үндсэн хуулинда “Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, Хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн баталсныг хүүхэд залуучуудад мөрдлөг болгох, тэдний Үндсэн хуулийн талаарх мэдлэгийг тэлж, үндсэн хуулиа дээдэлж явахад тус уралдааны зорилго оршино.
Зохион байгуулагч: Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Эссэнд тавигдах шаардлага:
Үгийн тоо 400 – 600 үгэнд багтаан монголоор бичнэ.
Үг үсгийн алдаагүй, найруулга сайтай байх
Аrial 12 фонтоор эссэг шивж, мөр хоорондын зай авахгүй байх.
Өөрийн овог нэр холбогдох утас, сургууль ангиа дэлгэрэнгүй бичсэн байна.
Материалыг 2016 оны 12-р сарын 19-ны өдрийн 18:00 цаг хүртэл Нутгийн удирдлагын ордоны 209 тоот өрөөнд хүлээж авна.
Хугацаа хоцорсон болон шаардлага хангаагүй бүтээлийг хүлээн авахгүй.
Материалыг: 2016 оны 12-р сарын 19-ны өдрийн 18:00 цаг хүртэл Нутгийн удирдлагын ордоны 209 тоот өрөөнд хүлээж авна. Шагналын сан: Шилдэг 3 эссэг шалгаруулж мөнгөн шагналаар шагнана.
Харилцах утас: 99067915, 70321921