Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтад оролцлоо.
Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2013-2016 онд хэрэгжүүлсэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн дараагийн шат болох “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үндэсний сургалтад манай сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо. 2016 оны 12 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Шаргалжуут рашаан сувилалд болсон сургалт нь орон нутгийн бодлого боловсруулах, төсөв батлах, манлайлах, хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг дээшлүүлэх зэрэг үндсэн 4 гол сэдвийн хүрээнд, үндэсний сургагч багш Д.Юндэнбазар, үндэсний сургагч багш, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, үндэсний сургагч багш, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга н.Мядагсүрэн нар хичээл зааж цаг үеэ олсон сайхан сургалт боллоо.