Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Хүний хөгжил" сэдэвт илтгэлийн уралдаан

2016-12-12

2016 оны 12 дугаар сарын 09.

Сумын ИТХ-аас Иргэд олон нийтийн хандлагыг зөв чиглүүлэх, оюунлаг Батширээтчүүдийг бий болгох, сургалт сурталчилгаа, мэдээ мэдээллийн хүргэлтийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган орон нутгийн боловсон хүчнийг чадавхжуулах, амьдралын зөв хэвшлийг дээшлүүлэх, сумын хөгжлийг хөтлөх зорилготой хүний хөгжлийг дэмжих “ЗӨВ” хөтөлбөрийг боловсруулах ажлыг эхлүүлээд явж байгаа.

Эхний ажлуудын нэг ИТХ, ЕБСургуультай хамтран сурагчдын дунд илтгэлийн уралдаан зохион байгуулсан бол дараагийн нэг ажил ЕБС-ийн багш нарын дунд шилдэг лектор шалгаруулах “Хүний хөгжил” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгууллаа.

Уралдаанд 12 багш

• Б.Болорцэцэг – Үгүйсгэл

• Д.Уртнасан – Баруун зүүн тархины хөгжил

• С.Даваажаргал- Байгууллагын хөгжилд хувь хүний хөгжил нөлөөлөх нь

• Э.Бүдханд – Амжилт өөрөө жинхэнэ аз жаргалын түлхүүр

• Ч.Бямбасүрэн – Хүний хөгжил

• Б.Батцэнгэл – Ардын уламжлалт тоглоом наадгайгаар хүүхдийг хөгжүүлэх нь

• Д.Од-Эрдэнэ – хүний хөгжил- дэлхийн чиг хандлага

• Б.Сумъяа – Хувь хүний хөгжилд ухамсар ба хандлага нөлөөлөх нь

• Д.Барсболд- Ирж яваа цаг руу

• Д.Энхжаргал – Хүүхдийн хөгжил

• Б.Баярцэцэг – Зөв үг, үйлдлийг эрхэмлэе

• Ж.Дамба – МА-ын зүйр цэцэн үгээр хүнийг хөгжүүлж, төлөвшүүлэх нь сэдвүүдээр оролцож, хими биологийн багш Б.Баярцэцэг 189 оноогоор тэргүүн байр, бага ангийн багш Д.Од-Эрдэнэ 174 оноогоор дэд байр, хөгжмийн багш Ч.Бямбасүрэн 162 оноогоор гуравдугаар байр эзлэв.

Тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд: • ИТХ-ын дарга Д.Гансүрэн, ЕБС-ийн Захирал Ц.Цогзолмаа, Сургалтын менежер Ж.Одонтунгалаг, Нийгмийн ажилтан Б.Ариунаа, Багш Ц.Ариунгэрэл, Багш З.Энхжаргал нар ажиллалаа.

Тус уралдаанд шалгарсан багш нарын илтгэлийг багуудын иргэдийн нийтийн хурлаар иргэд олон нийтэд тавьж, хүний хөгжлийн “Зөв” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийхээр төлөвлөн ажиллаж байна.


хими биологийн багш Б.Баярцэцэг


хөгжмийн багш Ч.Бямбасүрэн


бага ангийн багш Д.Од-Эрдэнэ


ЕБС-ийн Захирал Ц.Цогзолмаа


ИТХ-ын дарга Д.Гансүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%