Эрүүл мэндийн байгууллага болон салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Норвегийн Тусламжийн Байгууллагын Эрүүл Мэндийн Анхан Шатны Тусламж Үйлчилгээг Бэхжүүлэх-2 төслөөс “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад эрүүл мэндийн зөвлөлийн үүрэг, хамтын ажиллагаа” сэдэвт аймгийн зөвөлгөөнийг 2016 оны 12-р сарын 09-ний өдөр Иргэний танхимд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд сумдын Засаг дарга, ЭМТ-ийн дарга нар болон өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар болон ЭМГ-ын мэргэжилтнүүд оролцлоо.
Зөвлөгөөний үеэр аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, салбар хоорондын хамтын ажиллагаа, тулгамдсан асуудал /Ц.Туяа-ЭМГ-ын дарга/, ЭМАШТҮ, хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр баримталж буй төрийн бодлого, шийдвэр /Ө.Энхмаа-ЭМЯ-ны ххүхдийн тусламж хариуцсан мэргэжилтэн/, Аймгийн ЗД-ын 2017 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн эрүүл мэндийн заалтуудыг хэрэгжүүлэх арга зам, ОНХС-ийн эрүүл мэндэд зарцуулсан байдал /М.Эрдэнэбилэг-НХХ-ийн дарга/, ЭМСЗ-ийн ажиллах журам, салбар дундын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, Эрүүл мэндийн төсөв санхүүгийн өнөөгийн байдал цаашид анхаарах асуудал, Орон нутгийн эрүүл мэндийн салбарын тогтолцоонд "Хэнийг ч орхихгүй" зарчим, арга зүйг нэвтрүүлэх нь /Б.Ундрах-НЭ-ийн дарга/ зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж асуулт хариулт өрнүүллээ.