Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье” сэдэвт уулзалт болов

2016-12-12

Аймгийн ХХҮГ-аас Кама сервис интернэйшил, Финландын Флом зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтран /2016.12.09/ “Сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье” сэдэвт уулзалт зохион байгуулагдлаа. Тус уулзалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ялангуяа сонсголын бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, ажлын байраар хангах, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгох зорилготой тухай “Кама сервис” олон улсын байгууллагын төслийн удирдагч Ц.Даваадорж ярьж байлаа. Энэ өдөр сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэдний нийгмийн амьдралыг идэвхижүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр бий болгосон ажил олгогчид хууль зүйн талаас ашигтай ямар заалтууд байдаг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан тэдний эрхийг хамгаалсан хууль эрх зүйн баримт бичгүүдийн талаар мэдээ мэдээллийг “Флом” олон улсын байгууллагын “Сонсголгүй иргэдийн мэдээллийн төв” төслийн хуулийн зөвлөх Б.Батбилэг өгөв.

Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх болоод тэднийхөдөлмөр эрхлэлтийг төрөөс дэмжих тухайолон хууль эрх зүйн заалт болон баримт бичгүүд байдаг. Тухайлбал, аливаа байгууллага нь25 ажилтан тутмынхаанэгд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг багтаах ёстой гэсэн хуулийн заалт болон байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах тусгай мэргэжилтэн болон дохионы хэлний хэлмэрч нарыг ажиллуулах холбогдох хуульд тусгажээ.Гэвч бодит байдал дээрхэрэгжилт хангалтгүй бөгөөд тунхаглал байдлаар байгаад байгаа нь харамсалтай. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрсдөө ямар эрх үүрэг хүлээдэг болон тэднийг ажлын байраар хангасан аж ахуй нэгж, албан байгууллагад хууль эрх зүйн хувьд ямар давуу талтайг таниулах, мэдээлэх нь чухал юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%