Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан-Уул аймгийн Залуу эмч нарын анхдугаар чуулган боллоо

2016-12-12

"ХАМТДАА ХӨГЖЬЕ" уриатай Дарханы залуу эмч нарын Анхдугаар чуулган /2016.12.09/ боллоо. Тус чуулганд аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм. Залуу эмч нар ийнхүү чуулснаар өөрсдийн мэдлэг боловсролоо бусдадаа хуваалцаж, хамтран ажиллах, харилцаа холбоогоо дээшлүүлэх боломж нээгдэнэ хэмээн үзэж байгаа юм. Манай аймгийн эрүүл мэндийн системийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа нь залуу эмч нарын оролцоотой салшгүй холбоотой.

Дархан-Уул аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Өрх, сумын Эрүүл мэндийн төвүүдэд болон хувийн эмнэлгүүдэд 23-40 насны нийт 70 гаруй эмч ажиллаж байгаа нь нийт эмч нарын 40 хувийг эзэлдэг байна.

Цахим сүлжээ асар хүчтэй хөгжсөн өнөө үед иргэд эрүүл мэнд, өвчин эмгэгтэй холбоотой мэдээллүүдийг төвөггүй авахын зэрэгцээ эрүүл мэндийн системийн алдааг хүчтэй шүүмжилдэг нь нууц биш. Тиймээс эмч нарт ялангуяа энэ салбарт хөл тавьж буй залуу эмч нарт өндөр шаардлага, сорилт тулгарч байгааг чуулганд оролцогчид онцолж байлаа. Өнөөдрийн Залуу эмч нарын анхдугаар чуулганаар Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх нь, Залуу эмч нарын хамтран ажиллах боломжийг дээшлүүлэх зэрэг сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдсанаас гадна шинэ эмийн танилцуулгыг хийж хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%